УДИРДЛАГАД ЗОРИУЛСАН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Улаанбаатар Хотын Хийн Түлшинд шилжих Шилжилтийн Төсөл: Дүн Шинжилгээ ба Стратеги Төлөвлөгөө

34,806 өрхийг цэвэр эрчим хүчинд шилжүүлэх төслийн хэрэгжих боломж, эрсдэлийг бууруулах арга зам болон 2025 оны өвлийн улиралд бэлтгэхэд зориулсан, датанд суурилсан төлөвлөгөөг багтаасан стратегийн дүн шинжилгээ.

Дүн Шинжилгээтэй Танилцах

1-Р ХЭСЭГ: ҮНДСЭН ШИНЖИЛГЭЭ

Оновчтой Шийдвэр Гаргахад Шаардлагатай Нэмэлт Мэдээлэл

Эдгээр мэдээлэл нь ерөнхий төлөвлөгөөнөөс илүү, бодитой, тогтвортой, найдвартай үйл ажиллагаанд шилжихэд зориулсан чухал, нэмэлт датанууд гэсэн үг. Эдгээрийг цуглуулснаар төслийн эрсдэлийг бууруулж, амжилттай хэрэгжүүлэх боломжтой болно гэсэн үг.

⚙️

Техник, Инженерийн Хэрэгжих Боломжийн Үнэлгээ

  • Айл өрхийн гэр, сууцны дулаан алдагдлын иж бүрэн аудит: Одоогоор, зорилтот өрхөөс авсан байгаа судалгаандаа анализ хийж, дулаан алдагдлын тооцооллыг (U-values) нарийн гаргах нь хийн хэрэглээний таамаглалыг тодорой болгож, Засгийн газрын 75%-ийн дулаалгын зардлын хөнгөлөлтийг оновчтой эсэх батлагай болоход нэн чухал.
  • Өвлтийн Хүйтэнд ажиллах тоног төхөөрөмжийг баталгаажуулалт: Суурилуулах халаалтын төхөөрөмжүүд нь манайхаас өөр уур амьсгалд зориулагдсан байгаа тул сайжруулсан загваруудыг Улаанбаатарын өвлийн бодит нөхцөлд туршиж, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг нь баталгаажуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл эмпирик судалгаа хийж датаг нь авч үнэлэх хэрэгтэй.
  • Материалын судалгаа: Хоолой, холбогчууд, хавхлаг зэрэгийг -40°C ба түүнээс доош хэмд тэсвэртэй эсэхийг баталгаажуулах нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай.
  • Шингэрүүлсэн хийн ууршилтын шийдэл: Хүйтний улиралд шингэрүүлсэн хийн ууршилт болон даралтыг тогтвортой байлгах техникийн шийдлүүдийг (баллон дулаалах, даралт тохируулагчид паар тавих гэх мэт) нарийвчлан судлах шаардлагатай.
💰

Эдийн Засаг, Санхүү

  • Өрхийн нийгэм, эдийн засгийн нарийвчилсан судалгаа: Нийт өрхөд олгох жилийн 900,000 төгрөгийн татаасыг оновчтой, тэгш хуваарилахын тулд өрхийн орлогын түвшин, төлбөр төлөх чадварыг судалсан одоогийн датанд шинжилгээ хийх хэрэгтэй. (Ер нь одоо байгаа датанд шинжилжгээ хийх хэрэгтэй байна)
  • Нарийвчилсан үр ашгийн шинжилгээ (CBA): Төслийн зөвхөн хийн түлшний хэсэгт зарцуулах 193.56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өгөөжтэй гэж үзэхийн тулд өрхийн эрүүл мэндийн зардлын бууралт зэрэг шууд бус үр өгөөжүүдийг тооцсон иж бүрэн ЭЗ үр ашгийн шинжилгээ хийх шаардлагатай.
  • Шингэрүүлсэн хийн үнийн урт хугацааны таамаглал: Эрхүүгийн хийн компанитай хийсэн "тогтвортой үнийн" анхны тохиролцооноос цааш, мөн татаасын хөтөлбөрийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг төлөвлөхийн тулд бүс нутгийн, хийн үнийн бодит таамаглал хийх нь чухал.
🚚

Логистик ба Нийлүүлэлтийн Сүлжээний Дата

  • Хэрэглээ ба баллон солих давтамж: Нэг өрх сард 31 хүртэл удаа баллон солиулах (максдаа) гэвэл, 42-84 тээврийн хэрэгсэл бүхий авто бааз болон нийт 104,418 баллоны эргэлтийн системийн бүхий логистик болж байгаа тул энэхүү хэрэглээний тооцоог яаралтай баталгаажуулах шаардлагатай.
  • Өвлийн улирал дахь замын нэвтрэх боломжийн зураглал: Гэр хорооллын замуудын өвлийн нөхцөл байдлын нарийвчилсан GIS зураглалыг хийж, тээврийн хэрэгслийн сонголт болон хүргэлтийн маршрутыг оновчтой төлөвлөх шаардлагатай.
  • Ажиллах хүч: Одоогийн байдлаар 14,000 орчим айлд суурилуулалт хийх хүчин чадалтай бөгөөд 20,000 гаруй айлын зөрүүг арилгахын тулд шаардлагатай ур чалвар, ХАБ сургалтын хөтөлбөр, нөөцийг тодорхойлсон нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай.
🛡️

Эрх Зүйн Зохицуулалт ба Аюулгүй Байдлын Шинэ Норм Стандарт

  • Норм стандартуудын нэмэлт, өөрчлөлтийн эцсийн хувилбар: Хийн цэнэглэх станц зэрэг дэд бүтцийн байршлын асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын барилгын норм ба дүрэмд NFPA стандартыг (54, 58, 59 гэх мэт) албан ёсоор тусгасан нэмэлт, өөрчлөлтийн эцсийн хувилбарыг батлуулах шаардлагатай.
  • Иргэд, Олон нийтийн аюулгүй байдал: Төслийн төлөвлөгөөнд тусгагдсан "Хийн аюулгүй ажиллагааны сургалт"-ын нарийвчилсан төлөвлөгөө, түүний дотор угаарын хийн мэдрэгчийг заавал суурилуулах зэрэг дээр дурдсан стандартын хэрэгжилтийг хангах механизмыг тусад нь боловсруулах шаардлагатай.
👥

Нийгэм-Зан Төлөв ба Олон Нийтийн Оролцоо

  • Олон нийтийн ойлголт, хүлээж авах байдллын судалгаа: Өмнөх төслүүдийн "нийгмээс ирсэн сөрөг нөлөө"-г давтахгүйн тулд 34,806 өрхийн хэрэгцээ, асуудлуудыг ойлгож, хэрэглэгчдэд чиглэсэн хөтөлбөр боловсруулах. Түүндээ зориулаад тусад нь урьдчилсан судалгаа хийх нь чухал.
  • Олон нийтийн оролцооны механизмыг боловсруулах: Олон нийтийн оролцоог дэмжих, дүүрэг орон нутгийн албан хаагчдийг чадавхжуулах, гомдол саналыг хүлээн авах Ойлгможтой, Хүртээмжтэй, албан ёсны механизмыг бий болгох, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах шаардлагатай.

2-Р ХЭСЭГ: СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ

Шингэрүүлсэн Хийн Борлуулалт Түгээлтийн Загваруудын Шинжилгээ

Түгээлтийн загварыг сонгохдоо төслийн логистикийн хэрэгжих боломж, санхүүгийн тогтвортой байдал болон иргэдийн сэтгэл ханамжийг тооцож үзэх нь чухал. Дүн шинжилгээгээр нь хамгийн оновчтой байж болох, гол нь байгаа датандаа суурилсан оновчтой арга замыг харууллаа.

Анхны Төсөөлсөн Загваруудын Харьцуулсан Шинжилгээ

🏢

Загвар А: Төвлөрсөн бус борлуулалтын цэгийн сүлжээ

Энэ загвар нь 300 өрх тутамд нэг, нийт 116-117 борлуулалтын цэг байгуулж, өрхүүд баллоноо солиулах үйлчилгээг өөрсдөө авах загвар юм.

Стратегийн давуу тал

  • Харьцангүй Цөөн тооны цэгүүдэд хийг бөөнд нь хүргэх тул логистик зохион байгуулалт амрахан болно.
  • Цэг бүр дээр нөөц баллон хадгалах боломжтой тул хэрэглээ тасалдах эрсдэл буурна.

Стратегийн сул тал

  • 100 гаруй борлуулалтын цэг байгуулахад өндөр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.
  • Хэрэглэгч баллоноо өөрөө тээвэрлэх нь хүйтний улиралд хүндрэлийг үүсгэнэ.
  • Ид Хүйтний улиралд ачаалал ихсэж, цэгүүдэд урт дараалал үүсэх эрсдэлтэй.
🚚

Загвар Б: Төвлөрсөн, шууд хүргэлтийн загвар

10 хийн цэнэглэх баазаас 34,806 айл өрхөд хийн баллоныг шууд хүргэнэ гэсэн загвар.

Стратегийн давуу тал

  • Борлуулалтын цэг байгуулах хөрөнгө оруулалт шаардлагагүй.
  • Иргэдэд баллоныг гэрт нь хүргэж өгөх нь сэтгэл ханамжийг өндөр байлгах, нийгмийн сөрөг нөлөөг бууруулах давуу талтай.

Стратегийн сул тал

  • 42-84 тээврийн хэрэгсэл бүхий авто баазыг удирдан, өдөр бүр нарийн маршрут гаргах нь үйл ажиллагааны хуьд өндөр зардалтай, мэдлэг ур чадвар, технологийн шийдэл шаардахаар байна.
  • Цаг агаар, түгжрэл г.м-с болж хүргэлт тасалдах нь өвлийн улиралд айл өрхийг халаалтгүй болгох эрсдэл өндөр болно.

Хамгийн Оновчтой Шийдэл: Холимог /Hybryd/ Түгээлтийн Загвар 🧠

Дээрх хоёр загварын аль нь ч дангаараа Улаанбаатар хотын нөхцөлд тохирохгүй. Шинжилгээ хийсний үндсэн дээр хоёр аргын давуу талуудыг нэгтгэсэн Холимог загварыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, бүсчлэлийн онцлогоос хамааран аль үр дүнтэй түгээлтийн аргыг нь хэрэглэнэ гэсэн үг юм: зам сайтай, хүртээмжтэй хэсэгт шууд хүргэлт хийж, гэр хорооллын нягтаршил ихтэй, хүрэхэд хүндрэлтэй хэсэгт борлуулалтын цэг ажиллуулах. Ингэснээр зардлыг багасгаж, найдвартай ажиллагааг хангаж, хамгийн гол нь системийн уян хатан байдлыг бий болгох оновчлолын стратеги болохоор харагдаж байна.

Оновчлолын Математик Загварчлал

Холимог стратегийг таамгаар бус, тооцоололтой хэрэгжүүлэхийн тулд Жилийн нийт логистикийн зардлыг хамгийн бага байлгах зорилготой энгийн математик загварчлалыг ашиглаж болно. Газарзүйн хувьд бүс үүсгээд тодохой 'i' бүс бүрийн хувьд аль аргыг хэрэглэвэл илүү зардал багатай байна гэдгийг үзээд загвахаа сонгоно гэсэн үг:

-- Зорилго: Нийт зардлыг хамгийн бага байлгах -- Minimize: CНийт = Σ Cбүс, i -- 'i' бүс дэх шууд хүргэлтийн зардал -- Cшууд, i = (Hi ⋅ fi) ⋅ cхүргэлт ⋅ ai -- 'i' бүс дэх борлуулалтын цэгийн зардал -- Cцэг, i = Fцэг + (Nбөөн, i ⋅ cбөөн) -- Шийдвэр гаргах дүрэм -- Хэрэв Cшууд, i < Cцэг, i бол Шууд хүргэлтийг сонгоно Эс бөгөөс Борлуулалтын цэгийг сонгоно

Холимог Загварыг Хэрэгжүүлэх Үйл Ажиллагааны Төлөвлөгөө

  1. 1

    Газарзүйн нарийвчилсан бүсчлэл хийх 🗺️

    34,806 өрхийг хамарсан бүс нутгийг жижиг, удирдах боломжтой бүсүүдэд хуваана. (GIS - кадастарт суурилсан дата) Энэхүү нарийвчилсан зураглал нь цаашид хийх аливаа тоон шинжилгээний урьдчилсан нөхцөл болно. Шаардлагатай үед үүнийг ашиглаж шууд шууд шийдвэрүүдийг гаргаж болно гэсэн үг

  2. 2

    Бүсчлэлийн өгөгдлийг тодорхойлох 📊

    Бүс тус бүрийн хувьд математик загварт оруулах өгөгдлүүдийг (өрхийн тоо, замын чанар гэх мэт) цуглуулж, логистикийн хувьд хүндрэлийг тодохойлох "хүртээмжийн фактор" (ai)-г тооцоолно.

  3. 3

    Загварыг ашиглан сүлжээний дизайныг гаргах ⚙️

    Оновчлолын загварыг ашиглан дээр тодорхойлсон бүс бүрийн хувьд хамгийн зардал багатай шийдлийг тодорхойлно. Ингэсний үр дүнд сүлжээний эцсийн дизайны зураглал гарч, борлуулалтын цэгүүдийн байршил, шууд хүргэлтийн үйлчилгээний хамрах хүрээ г.м тодорхой болно.

  4. 4

    Дэд бүтэц байгуулах ба авто бааз бүрдүүлэх 🏗️

    Сүлжээний дизайны дагуу шаардлагатай борлуулалтын цэгүүдийн барилгын ажлыг эхлүүлж, өвлийн нөхцөлд ажиллах хүргэлтийн машинуудыг бүрдүүлэх (худалдан авах, тоноглох г.м орно) авна.

  5. 5

    Нэвтрүүлэх үе үат ба туршилтын хөтөлбөр 🧪

    Нийт түгээлтийн системийг нэг дор шууд нэвтрүүлэхээсээ өмнө, төлөөлөл болгож сонгосон хоёр бүсэд (нэг шууд хүргэлтийн, нэг борлуулалтын цэгийн) туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж (зүгээр бодит айлуудаас туслалцаа аваад бодит симюлаци хийж болно), үйл ажиллагааныха процессийг тестлээд засах юм байвал засах.

  6. 6

    Технологийн интеграцчлал ба тогтвортой үйл ажиллагааг хангах нь 💻

    Нилээн нарийн төвөгтэй систем үүсэх тул үүнийг удирдах технологийг нэвтрүүлэх. Үүнд маршрутыг оновчлох Програм (Хуучин ашиглаж байсан системийг тестлэх), 104,418 баллоныг хянах Бараа материалын удирдлагын систем (Хуучин ашиглаж байсан /Шахмал түлшний/ удирдлагын системийг турших) багтана.

3-Р ХЭСЭГ: ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН ЗУРАГЛАЛ

Төслийн Төлөвлөгөө: Холимог Түгээлтийн Загварыг Хэрэгжүүлэх нь

Энэхүү ажлын задаргаанд (WBS) 2025 оны 6-р сараас 10-р сар хүртэлх шахуу хугацаанд холимог түгээлтийн загварыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн үе шатуудыг тусгасан болно. Үе шат бүр дараа дараагийнхаасаа хамааралтай бөгөөд Хэрэв эхний үе шатанд саатал гарвал дараа дараагийн ажилд нөлөөлөлж, хугацааны эрсдэл үүсгэнэ.

  1. 1

    Үе шат 1: Бэлтгэл, Хууль эрх зүйн Үе Шат (Хугацаа: 2025 оны 6-р сар)

    Үндэслэл: Энэ бол хамгийн чухал бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн шахуу хийгдэх үе шат юм. Дараагийн бүх, дэд бүтэц, худалдан авалт, суурилуулалтын ажлууд нь энэ үе шатны амжилттай хэрэгжилтээс хууль эрх зүйн болон логистикийн хувьд бүрэн хамаарна.

    • Таск 1.1: NFPA стандартыг батлуулах.

      Гүйцэтгэх ажил: Одоогийн мөрдөгдөж буй норм дүрэм нь дэд бүтцэцийн байршлыг тогтооход хүндрэл учруулж байгаа тул NFPA 54, 58, 59, 59А стандартуудыг Монгол Улсын барилгын норм ба дүрэмд (БНбД) нэмэлт, өөрчлөлтөөр оруулан яаралтай батлуулах ажлыг зохион байгуулах.
      Хамаарал: Төслийн гол таск.

    • Таск 1.2: Газарзүйн нарийвчилсан бүсчлэл ба загварчлалыг ашиглах.

      Гүйцэтгэх ажил: Зорилтот дүүргүүдийг жижиг бүсүүдэд хувааж, бүс тус бүрд тохирох түгээлтийн аргыг тодорхойлохын тулд дээр дурьдсан математик загварыг ашиглах.
      Хамаарал: Таск 1.1-ээс хамаарч байршлын шийдлүүд тодорхой болно.

    • Таск 1.3: Холимог сүлжээний ерөнхий төлөвлөгөөг эцэслэх.

      Гүйцэтгэх ажил: Загварчлалын үр дүнд үндэслэн, ойролцоогоор 117 орчим борлуулалтын цэгийн байршил болон шууд хүргэлтийн хилийн зааг, хамрах хүрээг тодорхойлсон ерөнхий төлөвлөгөөний газрын зургийг эцэслэх.
      Хамаарал: 2-р үе шатны буюу дэд бүтцийн төлөвлөлтийн үндсэн мэдээлэл болно.

  2. 2

    Үе шат 2: Дэд Бүтцийн Хөгжүүлэлт ба Худалдан Авалт (Хугацаа: 6-р сараас 9-р сар)

    Үндэслэл: Энэ үе шатанд системийн бодит бүтээн байгуулалт хийгдэнэ. Хугацаа Шахуу учираас худалдан авалтыг яаралтай горимоор эхлүүлж, зөвшөөрөл авсан даруйд барилгын ажлыг хурдацтай эхлүүлэх шаардлагатай.

    • Таск 2.1: Шаардлагатай тоног төхөөрөмжийг, яаралтай горимоор худалдан авах.

      Гүйцэтгэх ажил: Яаралтай худалдан авах горимыг ашиглан дараах тоног төхөөрөмжүүдийг захиалах: 104,418ш аюулгүйн хавхлагатай хийн баллон /тооц математик загвараар нарийн тооцох/, 34,806ш халаалтын төхөөрөмж, түр агуулахад зориулсан 312ш 30 тоннын багтаамжтай ISO танк контейнер г.м.
      Хамаарал: 4-р үе шат буюу суурилуулалт нь эдгээр тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээс хамаарна.

    • Таск 2.2: Түр агуулахын талбайн бэлтгэл ба барилга угсралт.

      Гүйцэтгэх ажил: Баруун үйлдвэрийн талбайд шаардлагатай засвар, бэлтгэл ажлыг эхлүүлж, 10,000 тоннын багтаамжтай төвийг байгуулах.
      Хамаарал: Нийлүүлэлтийн сүлжээ маань бүхэлдээ энэ байгууламжаас хамаарна.

    • Таск 2.3: Төвлөрсөн бус борлуулалтын цэгүүдийг байгуулах.

      Гүйцэтгэх ажил: Ерөнхий төлөвлөгөөний дагуу борлуулалтын цэгүүдийн газар/зөвшөөрлийг авч, барилгын ажлыг гүйцэтгэх.
      Хамаарал: Цэгээр түгээх системийн ажиллагаа бүхэлдээ үүнээс хамаарна.

    • Таск 2.4: Хүргэлтийн тээврийн хэрэгслийн автопарк бүрдүүлэх ба өвлийн бэлтгэл хангах.

      Гүйцэтгэх ажил: Шаардлагатай 42-84 тээврийн хэрэгслийг худалдан авч, өвлийн нөхцөлд найдвартай ажиллах бэлтгэлийг хангах.
      Хамаарал: Шууд хүргэлтийн системийн ажиллагаа үүнээс хамаарна.

  3. 3

    Үе шат 3: Үйл Ажиллагаа ба Хүний Нөөцийн Бэлэн Байдал (Хугацаа: 6-р сараас 9-р сар)

    Үндэслэл: Систем, боловсон хүчингүйгээр дэд бүтэц ашиглалтгүй болно. Энэ үе шат нь 2-р үе шаттай зэрэгцэн явагдаж, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах ёстой.

    • Таск 3.1: Технологийн систем хөгжүүлэлт ба нэвтрүүлэлт.

      Гүйцэтгэх ажил: 104,418 баллоныг хянах Бараа материалын удирдлагын систем (IMS) болон хүргэлтийн маршрутыг оновчлох Програм (GIS-д суурилсан) зэрэг програм хангамжийг шаардлагатай бол худалдан авч, тохируулах.
      Хамаарал: Туршилтын хөтөлбөр (Таск 4.1) эхлэхээс өмнө шаардлагатай.

    • Таск 3.2: Ажиллах хүчнийг яаралтай төвлөрүүлэх, сургах.

      Гүйцэтгэх ажил: Суурилуулалтын инженер/техникчдэд (~20,000 айлын зөрүүг арилгахын тулд) яаралтай, сургалтын хөтөлбөрийг эхлүүлэх.
      Хамаарал: Төсөл хугацаандаа амжих нь энэ таскаас шууд хамаарна.

    • Таск 3.3: Шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн гэрээг эцэслэж, эхний хүргэлтийг товлох.

      Гүйцэтгэх ажил: Эрхүүгийн хийн компанитай импортын гэрээг эцэслэж, агуулах баригдаж дуусахтай зэрэгцүүлэн эхний нийлүүлэлтийг товлох.
      Хамаарал: Таск 2.2-ын дуусах хугацаанаас хамаарна.

  4. 4

    Үе шат 4: Туршилтын Хөтөлбөр ба Суурилуулалт (Хугацаа: 8-р сараас 10-р сар)

    Үндэслэл: Ийм нарийн төвөгтэй системийг шууд эхлүүлэх нь өөрөө хэт эрсдэлтэй байдаг. Туршилтын үе шат нь үйл ажиллагааг хөрсөн дээрээ шалгаж үзэх, хожим гарах эрсдэлийг бууруулахад чухал.

    • Таск 4.1: Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх (8-р сар).

      Гүйцэтгэх ажил: Нэг "шууд хүргэлтийн" болон нэг "борлуулалтын цэгийн" бүсийг сонгон авч, бүх үйл явцыг эхнээс нь дуустал туршиж, алдааг засч, сайжруулах.
      Хамаарал: Туршилтын бүсүүдийн дэд бүтцийн бэлэн байдлаас хамаарна.

    • Таск 4.2: Айл өрхүүдэд иж бүрэн суурилуулалт хийх (9-р сараас 10-р сар).

      Гүйцэтгэх ажил: Сургагдсан бүтэн багаар 34,806 айл өрхөд халаалтын төхөөрөмж, аюулгүйн тоног төхөөрөмж (угаарын хий мэдрэгч багтана), анхны хийн баллоныг суурилуулах.
      Хамаарал: Таск 3.2 (Ажиллах хүчин) ба 2.1 (Тоног төхөөрөмж)-ийн гүйцэтгэлээс хамаарна.

    • Таск 4.3: Нөөц бүрдүүлэлт ба ашиглалтад оруулах (10-р сар).

      Гүйцэтгэх ажил: Үндсэн агуулахыг дүүргэж, борлуулалтын цэгүүд болон хүргэлтийн машинуудад анхны баллоны нөөцийг хуваарилан, өвлийн улиралд бэлтгэх.
      Хамаарал: Таск 3.3 (Хийн нийлүүлэлт) болон бүх дэд бүтцийн бэлэн байдал.

  5. 5

    Үе шат 5: Бүрэн Үйл Ажиллагаа болон Олон Нийтийн Оролцоо (Хугацаа: 9-р сараас 10-р сар)

    Үндэслэл: Төслийн амжилт нь зөвхөн аюулгүй, тасралтгүй үйл ажиллагаанаас хамаарахгүй, иргэд олон нийтийн аюулгүй байдал, сэтгэгдэлээс мөн хамаарна.

    • Таск 5.1: Олон нийтийн аюулгүй байдлын эрчимжүүлсэн кампанит ажил эхлүүлэх.

      Гүйцэтгэх ажил: Өрхүүд шинэ системээ ашиглаж эхлэхээс Өмнө аюулгүй байдал, хэрэглээ, хий алдагдлыг таних, агааржуулалт, онцгой байдлын үед авах арга хэмжээ зэргийг сурталчлах өргөн хүрээтэй кампанит ажлыг эхлүүлэх.
      Хамаарал: Таск 5.3-аас өмнө эхлэх ёстой.

    • Таск 5.2: Хэрэглэгчтай харилцах ба яаралтай тусламжийн баг байгуулах.

      Гүйцэтгэх ажил: 24/7 ажиллах дуудлагын төв, техникийн асуудал, аюулгүй байдлын дуудлагад хариу өгөх яаралтай тусламжийн багийг бий болгох.
      Хамаарал: Таск 5.3-аас өмнө ажиллаж эхэлсэн байх.

    • Таск 5.3: Холимог түгээлтийн системийг ашиглалтад оруулах (10-р сар).

      Гүйцэтгэх ажил: 2025 оны халаалтын улирал эхлэхэд 34,806 айл өрхөд тасралтгүй баллон солих, хүргэх үйлчилгээг албан ёсоор эхлүүлэх.
      Хамаарал: Өмнөх бүх даалгавруудын амжилттай хэрэгжилтээс хамаарах эцсийн алхам.